Хүн ам, орон сууцны тооллогыг хойшлуулна.
2009.11.24

Хүн ам, орон сууцны тооллогыг хойшлуулна.

Томуугын А хүрээний H1N1 вирусийн тархалтын цар хүрээ тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажил тасалдахад хүрчээ. Өнгөрсөн баасан гаригт хүн ам, орон сууцны тооллогын улсын комисс хуралдаж, ирэх оны эхээр зохиогдохоор төлөвлөсөн хүн ам, орон сууцны тооллогын хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Улсын комисс ойрын өдрүүдэд ирэх оны нэгдүгээр сарын 10-16-нд зохион байгуулахаар төлөвлөсөн хүн ам, орон сууцны тооллогын арваннэгдүгээр сар хүртэл хойшлуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.