2022.08.30

Х.Булгантуяа: Эрчим хүчний сайдаас салбартаа томоохон шинэчлэл хийнэ гэсэн хүлээлттэй байна

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

МАН-ын 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, түүнтэй уялдуулж Монгол улсын Ерөнхий сайдаас засгийн газарт дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлогыг хүн бүр дэмжиж байгаа. Үүнтэй холбоотой 2022 оны 9-дүгээр сар хүртэл нийтдээ 20 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн. Шинэ сэргэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд суурь болох нилээн чухал хуулиуд өргөн баригдаагүй. Шинэ сайд нар үүн дээр онцгой анхаарч, цаг алдалгүй өргөн бариасай гэж хүсэж байна.

Ирэх өвөл эрчим хүчний нийлүүлэлт гарахгүй байж магадгүй гэсэн асуудал гарсан. Цахим үндэстэн биш цахилгаангүй үндэстэн болчих гээд буй энэ цаг үед Эрчим хүчний сайддаа маш их найдаж байгаа шүү. Энэ салбарт томоохон өөрчлөлт орно гэж хүсэн хүлээж байгаа.