Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томиллоо
- Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томиллоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжигдэн батлагдав.
Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томиллоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжигдэн батлагдав.
Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг торохгүй хийж чадах хүн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс дэмжиж, баяр хүргье. Элитийн 25 гэдэг байрыг хувьчлалд оруулах хүсэлтийг Цолмон сайдад уламжилсан. Тиймээс сайд болохоороо энэ асуудалд санаачлагатай ажиллаасай гэж хүсч байна”.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сайдаар томилогдож буйд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Та Монголын улс төрд шударга ёс ашиг сонирхлоос үл хамаарах, тод томруун жишээг үзүүлсэн хүн. Батлан хамгаалах салбар нүдээ олсон томилгоо боллоо”
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Цэргүүд хуучинтай адилгүй болсон. Хуучин цэргүүд бүтээн байгуулалт, ургац хураалтын гол ажлыг хийдэг байсан. Одоо бодлогоор энэ ажилд татан оруулах хэрэгтэй. Ялангуяа ургац хураалтын ажлыг эр цэргийн хүчээр нугалах ёстой шүү”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Батлан хамгаалахын багц таван хуулийг батлаад эцсийн хэлэлцүүлгээ хийгээгүй хүлээгдэж байна. Яаралтай эцсийн хэлэлцүүлгийг хийж, хэрэгжилтийг хангах ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигчид хандан “Офицерууд улстөрждөгийг өөрийн биеэр мэдэрсэн. Цэргийн хүмүүс улстөржих ёсгүй юм гэдгийг сайн ойлгуулаарай” гэсэн захиас дайлаа.
БОХХААБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.22
2016
07.22