2016.07.23

Би Чойжилсүрэн гишүүнийг бага юманд итгэмжтэй хандсан гэж бодож байна

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би Чойжилсүрэн гишүүнийг бага юманд итгэмжтэй хандсан гэж бодож байна. Тиймээс их юманд итгэмжтэй хандаасай гэж хүсье. Нилээн хүнд үед энэ албыг хашихаар очиж байна. Тиймээс зөв бодлого, зөв менежмент зөв багаар ажлаа явуулаасай.