2016.07.23

Өнгөрсөн хугацаанд боловсролын яам бодлогогүй болсон

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг томиллоо.  Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувийн дэмжлэг хүлээн батлагдав.

Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.ЦэрэнбатЭнэ салбарт шинэ хандлага, арга барилаар ажиллахыг ард түмэн шаардаж байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын яам бодлогогүй болсон. Монгол хүнээ төлөвшүүлэх боловсролын системийг агуулгыг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд илүү орлого олдог, чадвартай Монголын хойч үеийг бий болгоно.