2022.08.11

Монгол улсын 21 нас хүрсэн иргэн бүр донор болох боломжтой боллоо

Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж батлагдсанаар Монгол улсын 21 нас хүрсэн иргэн “Донор” болох боломжтой боллоо.

Өмнөх хуулиар зөвхөн 25 нас хүрсэн иргэн донор болох зохицуулалттай байсан юм. Мөн цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болов.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин

Энэ хууль батлагдсанаар олон хүнд буян болж, амь, амьдрал бэлэглэнэ. Манай эмч нар эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг чадварлаг гүйцэтгэж, мэргэшиж буйд талархаж байна. Мөн амьгүй донороос эрхтэн авч олон хүний амь насыг аварч байгаа. Ийм тохиолдолд оршуулгын зардлыг НДС-аас авч байх зохицуулалтыг хуульд оруулах тал дээр анхаарах ёстой.

Монгол Улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэнээс хойш 16 жилийн хугацаанд: