2018.01.12

Н.Амарзаяа: Удирдлагын тогтолцоог нэгдмэл байлгах хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа асуулт асуулаа.

Н.Амарзаяа: "Хуучин эмч нары нуруун дээр ачаалал байдаг байсан бол бүтэц зохион байгуулалтын зөв тогтолцоог бий болгоод, удирдлагын тогтолцоог нь хуульчилж өгч байгаа нь энэ хуулийн гол онцлог. Үүнтэй холбоотойгоор, тэр дундаа цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо гээд 5.1,2 байна. Эрүүл мэндийн төв байгууллаг гэж байна. Дээрээс нь нэмээд нутгийн өөрөө удирдах төв байгууллага, Засаг дарга, Улаанзагалмайн нийгэмлэгүүд, Хүний эд, эс, эрхтэн шилжүүлэн суулган үйл ажиллагааны удирдлагын тогтолцоон дээр нэмээд бүх зохицуулах нэгж, төрийн захиргааны төв байгууллага гээд маш олон байгууллагууд орж, удирдлагын тоголцоог бүрдүүлэхээр шинэчлэн найруулсан байна.

Үүн дээр нэг асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Манай Улсад аливаа салбар дундын асуудлуудын хооронд хуулийн заалтыг нь тодорхой тусгахгүй бол хууль хэрэгжээд явахад бодит байдалтай нийцдэггүй, хариуцлагын асуудал гарч ирдэг.  

Нөгөө талаар дэлхийн хэмжээнд донорын асуудал гэмт хэргийн бүлэглэлд өртөх магадлал өндөр байдаг.

Тийм болохоор энэ асуудлыг хууль эрхзүйн орчинд тусгахдаа удирдлагын тогтолцоонд нь, тэр дундаа цагдаа, хууль хяналтын байгууллагатай хамтрах, бүртгэх, хянах тогтолцоогоо хэрхэн ямар түвшинд шийдэж өгч байгаа вэ?"

Д.Гантулга: 5 дугаар зүйл дээр ерөнхий удирдлага, зөвлөлтэй холбоотой үндсэн тайлбар дээр цогцоор нь оруулсан. Ар талд нь Засгийн газрын чиг үүргийг 6.1.14 дээр гамшигийн үед хэрхэн ажиллахыг оруулсан. 7.1.5 дээр эрүүл мэндийн эрхэлсэн байгууллагын чиг үүргийг оруулсан. Орон нутгийн удирдлагууд нь 8.1, 8.1.2 гэсэн заалтууд дээр байна.

Н.Амарзаяа: Хамарч байгаа бүх хүрээг хамруулсныг уншсан. Удирдлагын тогтолцоонд цагдаа, хууль хяналтын байгууллагууд хэрхэн орсон бэ? Доннорын хуулийн зохион байгуулалтын үед алдаа гарвал, ар гэрээс нь гомдол гарсан тохиолдолд цагдаа, хууль хяналтын байгууллагатай хяналтын түвшиндээ хамтад нь шийдэж өгөх хэрэгтэй. Энэ зохицуулалт байгаа юу?

Д.Гантулга: 25-р зүйл дээр хууль зөрчигдөд хүлээлгэх хариуцлага оруулсан. Тухайлбал, 25.1 дээр хууль зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийн шинжгүй бол төрийн албаны хуулиар, 25.2 дээр энэ хуулийг зөрчсөн этгээд эрүүгийн хууль эсвэл зөрчлийн хуульд заасан бол тухайн хуулиар хариуцлага хүлээхээр заасан. Дээрээс нь зохицуулах алба байгуулна. Энэ алба нь бүртгэх, хуваарилах, зохион байгуулах ажилд хяналт тавих чиг үүргийг давхар хариуцаж ажиллана.