2018.01.19

Д.Сарангэрэл: Донорын хуулийн талаар иргэдэд зөв ойлголт өгөх ёстой

Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д. Сарангэрэл Донорын хуулийн талаар иргэдэд зөв ойлголт өгөх ёстой гэсэн гишүүдтэй санал нэг байгаа. Бас элэгний вирусийг устгах эмний талаар иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Гишүүд хариуцлагагүй буруу, ташаа мэдээлэл олон нийтэд хүргэхгүй шүү гэдгийг санууллаа.

Бид эрсдэлийг тооцож ажиллах хэрэгтэй гэдгийг дэмжиж байгаа. Эд, эрхтний наймаанаас сэргийлэх заалт орсон. Иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Бас элэгний вирусийг устгах эмний талаар зөв ойлголт өгөх нь өнөөдрийн асуудалтай холбоотой. Элэгний B, C вирусийн устгах талаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад туршигдаад үр дүнд хүрсэн эмүүд орж ирсэн. В вирусийг усгах 5 эм эм, С вирусд арваад эм эмийн зах зээлд байна.

С вирусийг устгах харвони эм 1000 хүнд хийсэн судалгаагаар 98-99 хувийн үр дүнтэй эм. Гишүүд энэ эмний талаар буруу зөрүү ойлголт иргэдэд өгч болохгүй шүү. Эмчлүүлж байгаа хүмүүсийг итгэлгүй болгож болохгүй гэдгийг хэлье. Үр дүнгийн амсаад явж байгаа олон хүн бий.