Байгалийн гамшигт өртсөн иргэдэд гэр гардуулан, тусламжийн багц хүргэлээ
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны долдугаар сарын 26-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас 67 айл үерт өртөж, зарим айл өрх орон гэргүй болсон.
Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг судлан, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран орон гэргүй болсон долоон өрхөд гэр (Дэлхийн зөн Монгол ОУБ-аас 4 өрхөд, Засаг даргын Тамгын газраас 3 өрхөд), 67 өрхөд хүнсний болон гэр ахуйн бүтээгдэхүүний багцыг хүлээлгэн өглөө.
Уг ажилд Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын хамт олон дэмжин оролцсон байна.
Холбоотой мэдээ
2024.10.29
2024.10.17
2024.10.03