Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна
2022.08.02

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна

Нийт нутгаар долдугаар сарын сүүлийн хоногуудад үргэлжилсэн бороо орсны улмаас хороодын нутаг дэвсгэрийн гуу жалганд үерийн усаар хог хаягдал, хайрга, дайрга, шороо урсаж мөн шарилж ургамлын ургалтын явц эрчимжсэн.

Тиймээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд ЗДТГ-ын Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү, Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ ОНӨААТҮГ-ын захирал Т.Вандандорж болон холбогдох албаныхан хог тээвэрлэлт, хананаас хана хоорондох болон шарилж, хөл газрын ургамлын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар талбай дээр зам талбайн үйлчлэгч, ХАБЭА ажилтнуудтай уулзаж, чиглэл өгч ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд  нийтийн эзэмшлийн зам талбайд 116 зам талбайн үйлчлэгч ажиллаж 1725870 мкв авто замын нуухны шороог шүүрдэж, 110260 мкв явган зам, ногоон байгууламжийн 46545 мкв талбайн шарилж ургамлыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг 12 баг болгон хуваарийн дагуу тогтмол цэвэрлүүлэх арга хэмжээг авч, баг хороонд уралдаан зарлаж  ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллах үүрэг чиглэлийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас өглөө.