Иргэд нүүрс тээвэрлэдэг автомашинуудыг хил гаргахгүй хаажээ
2009.11.12

Иргэд нүүрс тээвэрлэдэг автомашинуудыг хил гаргахгүй хаажээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийнсухайтын ордоос “Чинхуа мак” компани нүүрс олборлодог. Тэд олборлосон нүүрсээ Шивээхүрэнгийн боомтоор Хятад руу экспортлодог. Гэсэн ч “Чинхуа мак”-ийн нүүрс тээвэрлэсэн машиныг БНХАУ-ын хил гаргахгүйгээр Шивээхүрэнгийн боомт дээр иргэд хаажээ. БНХАУ-ын гаалийн байгууллагаас гаргасан Монголын талаас хил гаргах бүх төрлийн автомашиныг оруулахгүй байх тушаал өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлснийг иргэд ийн эсэргүүцэж буй юм. Энэ тушаал хэрэгжиж эхэлсээр манай улсын хувийн авто машинаар зорчиж буй иргэдийн автомашиныг хорио цээрийн хашаанаас цааш гаргахгүй байгаа. Харин “Чинхуа мак”-ийн нүүрсийг Хятадын хүнд даацын автомашин тээвэрлэдэг аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.