2022.06.21
Замын-Үүд сум Камерын хяналтын нэгдсэн төвтэй болно
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин тойрогтоо ажиллаж байгаа билээ. Энэ үеэр Т.Энхтүвшин гишүүн Замын-Үүд сум Камерын хяналтын нэгдсэн төвөөр зочиллоо.
Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсээс иргэдийн амар тайван амьдарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр камерын хяналтын нэгдсэн төвийг байгуулжээ.
Тус хяналтын төвийг, сервер, ажилчдын амралтын өрөө, гал тогооны өрөөтэйгөөр тохижуулж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүдийн хяналтын камерийг нэгдсэн системд холбохоор төлөвлөж байгаа аж.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn