2022.03.31

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат Дорноговь аймагт ажиллалаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, НУБХҮЭХ-ны дарга, орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Ё.Соёлмаа, Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал нар төрийн болон ААНБ-ын удирдлагуудтай өнөөдөр /2022.03.31/ уулзалт хийлээ.

Энэ үеэр шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга сургалтыг МҮЭ-ийн холбооны ХЭХБГ-ын мэргэжилтэн М.Саранцацрал явууллаа.

МҮЭ-ийн холбооноос явуулж байгаа ажил, их хурлаас батлагдсан Хөгжлийн хөтөлбөр, ТҮ-ний ажилтнуудын ажлын байрны баталгаа, цалин хөлсний асуудлаар ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Боловсролын тухай хуулийн өөрчлөлт, цалингийн асуудлаар З.Цогтгэрэл нар мэдээлэл хийв.

Мөн Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Марттай уулзаж Замын үүд дэх жолооч нар, малчид, Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсний талаар санал солилцлоо.