2021.10.21
“Коронавирусын эсрэг хамтдаа давъя” аянд нэгдлээ
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас коронавируст халдвар их тархаж, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа энэ цаг үед ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор коронавирусын эсрэг “Хамтдаа давъя” сарын аяныг зохион байгуулж байна.
Тус аянд Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яам болон Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, “Дорноговь их хөгжил сан” ТББ болон аж ахуй нэгж, иргэд оролцож, нийт 1.9 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл, иргэдэд коронавируст халдварыг эмчлэх эмчилгээний багц, эрүүл мэндийн салбарын ажилчдын дархлаа дэмжих багцийн дэмжлэг үзүүлээд байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тус аянд нэгдэж, коронавирус халдварын үеийн эрчимт эмчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмийн хэрэгсэл (өвчтөний хяналтын монитор, дуслын автомат шахуурга, тарианы автомат шахуурга, эмнэлгийн угаалгын иж бүрдэл, нянгийн эсрэг болон ремдесивир тариа, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хамгаалах хувцас хэрэгсэл) –ийн дэмжлэгийг үзүүллээ.
Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн 800 гаруй ажилчдад мөнгөн урамшуулал, сумдын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд 3.000.000 төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn