Монгол улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо
2022.03.21

Монгол улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо

Дорноговь аймгийн худалдааны салбар 1929 онд Жанжин Чойрын 13 дугаар харилцан туслалцах хоршоог 118 гишүүнтэйгээр 1483 төгрөгийн хөрөнгөтэйгээр Хороон дарга, данс хөтлөгч, тоо бүртгэгч, бэлтгэлийн ажилчин, манаач гэсэн 4 орон тоотойгоор байгуулж байсан. 13 дугаар хороо байгуулагдсанаар Өндөршил, Хайрхан жаргалант сум буюу одоогийн Хатанбулаг сум, Их-Эрээн, Өргөн-цэцэрлэг, Хөх нүдэн буюу Иххэт сум, Олон хүрээ буюу одоогийн Сайхандулаан сумын хоршоо, Дэлгэрхэт зэрэг 10 салбар хоршоо байгуулагдаж байжээ.

1935-1959 онд хоршооллын худалдааны хөгжлийн үе, 1960-1990 онд социалист худалдааны үе, 1990-1997 онд зах зээлийн шилжилтийн үеийн худалдаа, 1998 оноос хойш олон талт чөлөөт худалдааны үеийг туулсаар өнөөдрийг хүрсэн байна. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн 26.5 хувийг худалдаа бэлтгэл, нийтийн хоолны салбар эзэлж, 6800 орчим иргэд тус салбарт ажиллаж дотоодын нийт бүтээгдэхүүний 3.9 хувийг ханган ажиллаж байна.

undefined

Тус хэмжээний үеэр худалдаа үйлчилгээний салбарт мэдлэг чадвар хүч хөдөлмөрөө дайчлан үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан салбарын ажилчдад төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Худалдааны салбарын нэгэн зууны түүхийг хамтдаа бүтээлцсэн ахмад, дунд үеийнхэн, өнөө цагийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчиддээ ойн баярын мэндийг хүргэж, эрхэм үйлсдээ арвин их амжилтаар дүүрэн байхын ерөөлийг өргөе.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn