Зүүнбаян-ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилчдыг бэлтгэх эрчимжүүлсэн сургалт эхэллээ
2022.04.04

Зүүнбаян-ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилчдыг бэлтгэх эрчимжүүлсэн сургалт эхэллээ

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа–2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн чухал ач холбогдолтой "Зүүнбаян-Ханги" чиглэлийн 226.9 км төмөр замын төслийг эхэлсний дагуу энэ төмөр замыг дагасан Мандах, Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумдаас ажилчдыг бэлтгэх зорилгоор эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Энэ сургалтад 18-35 насны 100 залуучууд 2 сар танхимаар , 3 сар дадлага сургалтад хамрагдаж нийт 5 сарын хугацаанд Замчин, Вагон үзэгч-засварчны мэргэжил эзэмшиж төгсөөд, ажлын байраар хангагдах болно.