Эмч, эрүүл мэндийн ажилтнуудад сургалт зохион байгуулав
2022.05.26

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудад сургалт зохион байгуулав

2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сүрьеэгийн диспансерийн эрүүл мэндийн ажилтнуудад "Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээ"-г танилцуулах, Хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, зарчим, арга барилыг хэрэгжүүлэх чадавхийг төлөвшүүлж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд оролцогчдод "Хүний эрхийн үндсэн ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлага, Эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх" зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийв. Сургалтад 24 эмч, эрүүл мэндийн ажилтан хамрагдаж хүний эрхийн мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn