БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллалаа
2022.05.20

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллалаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироор ахлуулсан ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Уулзалт хэлэлцүүлгээр сургуулийн өмнөх боловсрол болон, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш ажилчдад боловсролын салбарт хийгдэж буй хууль, эрх зүйн орчны шинэчлэл болон төсвийн шинэчлэлийн талаар баримталж буй бодлого, шинээр батлагдсан хууль, тогтоомжийг анхан шатанд хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн юм.

Хэлэлцүүлэгт 14 сумын 57 байгууллагын 263 багш, ажилчид хамрагдаж: Сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын талаар мэдээлэл авлаа.
Мөн 2022-2023 оны хичээлийн жилд ашиглалтад орох Сайншанд сумын лаборатори 2 дугаар сургуулийн өргөтгөл 320 хүүхдийн сургууль, 6 дугаар багт баригдаж буй 640 хүүхдийн сургуулийн барилгын явц, Сайншанд сумын 1 дүгээр сургууль, Политехникийн коллеж, АШУҮИС-ийн сургалтын үйл ажиллагааг танилцуулав.