2022.06.16

2022 онд нутгийн зөвлөлийн тэтгэлэгт хамрагдсан төгсөгчидтэй уулзлаа

Дорноговь аймагт нэн тэргүүнд эрэлттэй байгаа мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор суралцах чин эрмэлзэлтэй, эргэж нутагтаа ажиллах хүүхэд залуучуудад сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлж, Нутгийн зөвлөлөөс дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Энэ жил төгссөн залуусыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүний болон Нутгийн зөвлөлийн тэтгэлэгт 2018-2022 оны хичээлийн жилүүдэд 19 оюутан Их дээд сургуулиа амжилттай дүүргэж, эзэмшсэн боловсрол мэдлэгээ Дорноговь аймгийн хөгжлийн төлөө зориулж, орон нутагтаа томилогдсон газраа сонгосон мэргэжлээрээ ажиллаж эхлээд байна. Төгсөгчдөөс Н.Мэндсайхан, Б.Төгсжаргал нар Улаан дипломтой төгсөж, Б.Долгормаа- Хатанбулаг сумын сургуулийн Математикийн багшаар, Б.Дэлгэрцэцэг –Хатанбулаг сумын Халамжийн мэргэжилтэн, Э.Тунгалаг- Сайншандын Говь нарны эрчим хүчний газарт тус тус орон нутагтаа ажилд орсон байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn