Эрчим хүчийг цаашид хэрхэн тогтвортой хангах талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд асуулга тавилаа
Товчхон
- УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас дулаан,цахилгаан эрчим хүчийг цаашид хэрхэн тогтвортой хангах талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд асуулга тавилаа
Монгол улсын дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, Улаанбаатар хот болоод бусад хот суурин газрууд, хөдөө орон нутгийг хангахад хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Өөрөөр хэлбэл ДЦС-ууд оргил ачаалалдаа хүрэхэд ойрхон байна.
Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 7,913.6 сая кВт.ц болж өмнөх оноос 10.7 %-иар өссөн. 1,86 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авсан ба импортолсон цахилгаан эрчим хүчний 26.5%-ийг ОХУ-аас, 73.5%-ийг БНХАУ-аас авсан нь импортын цахилгааны эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 9%-аар өссөн.
Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 11,092.2 мян.Гкал байгаа нь өмнөх оноос 3.6%-иар өссөн байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.03
2024.11.14