2022.05.23

"Ховд нар" нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Ховд аймгийн Мянгад суманд байгуулсан 10 МвТ-ын хүчин чадалтай "Ховд нар" нарны цахилгаан станц өнөөдөр ашиглалтад орж баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд нарнаас сэлбэсэн цахилгаан гэрлийн нэгэн шинэ цутгал нэмэгдлээ.

Станцын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон бусад албаны хүмүүсийн хамтаар оролцлоо.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар 2016 онд эхлүүлж байсан ажил ийнхүү бодитоор биелэлээ олж Ховд аймаг 80 мянган тонн хүлэмжийн хийнээс татгалзан, Монгол улс эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болох "ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ"-ийн бодит эхлэл тавигдаж байна.

Баруун бүс сэргээгдэх, ногоон эрчим хүчний найдвартай эх үүсгэвэртэй болоход нэг алхам ойртож байна.