2022.04.08

Ц.Даваасүрэн: Эгийн голын УЦС ашиглалтад ороогүй тохиолдолд манай улсын эрчим хүчний асуудал шийдэгдэхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.08\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Энэ төслийг сайн мэднэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед бид хийсэн. Энэ төслийн ач холбогдол бол ОХУ-аас 90 хувь хамааралтай байгаа баруун бүсийн эрчим хүчний асуудлыг 100 хувь дотоодоосоо хангадаг болох юм. Нөгөө талаар энэ төсөл ашиглалтад орсноор баруун бүст сэргээгдэх эрчим хүч ашиглах боломж нээгдэх юм. Сая та бүхэх Н.Тавинбэх сайдын ярианаас ойлголоо. Энэ нар гэдэг чинь нар жаргахаар тэр үйлдвэрлэж байсан 100 мг вт-аа өндөр үнээр эрчим хүчээ авч хангадаг. Нүүрсний станц 100мг вт гаргахын тулд 3-4 цаг галлана. Нүүрсний станц ийм хурдан манаверийн ажил хийж чаддаггүй,хөлдөх аюул тэнд байна. Өвлийн цагт  00 зогсолт хийвэл Улаанбаатар хөлдөнө.

Яагаад, Эгийн голыг УЦС-ыг хэн хийлгээгүй вэ, би хэлье. ОХУ-аас Эгийн гол дээр ямар шаардлага тавьдаг вэ, үүнийг гишүүд мэдэж байх ёстой. Энэ Эгийн голын станц ашиглалтад ороогүй тохиолдолд манай улсын эрчим хүчний асуудал ОХУ-аас зохицуулалттай хэвээрээ л байна. Аваар боллоо, ОХУ-аас 100 мг вт-ыг авч сэргэнэ. Нөгөө нэг зүйл нь газын станц барьж, ажил хэрэг болох хэрэгтэй. Өвөл хөлдөнө, үүнийг мэдэж байх хэрэгтэй. Эрдэнэбүрэн гийн цахилгаан станцад нэг дутагдал байгааг ний нуугүй хэлье. Дэлхий дээр эрчим хүчний 1квт-ын үнэ 1-1,5 сая доллар байдаг. Энэ үнэ 2-3 дахин үнэтэй байгаа. 

Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.              

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn