Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал эцэслэн шийдвэрлэгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.
Тухайлбал,
1. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг эцэслэж эрчим хүчний тусгаар тогтнол авчрах их бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тогтлоо.
2. Монгол Хятадын авто тээврийн хэлэлцээр байгуулагдсанаар Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт импортын ачаа тээвэрлэх, мах, ноолуур гаргаж хямд үнэтэй жимс жимсгэнэ авах боломж бүрдлээ.
3. Монгол Хятад Оросыг холбосон төмөр замын 2 дахь коридор болох Зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээнд гарын үсэг зурлаа.
4. Хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудлууд шийдвэрлэгдлээ.
5. Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгахаар боллоо.
6. Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал шийдвэрлэгдлээ.
7. Хятадын хөрөнгө оруулагч нарт “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байхаа илэрхийлж зам тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдээ танилцууллаа.