"Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд олгох нөхөн олговрыг нэмэгдүүлнэ
2023.06.22

"Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд олгох нөхөн олговрыг нэмэгдүүлнэ

Засгийн хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших иргэдэд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо.

Өнгөрсөн онд станц баригдах нөлөөллийн бүсэд амьдарч буй 270 өрхийн 1250 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзаж нөхөн олговрыг нэмэгдүүлэх, биет бус соёлын өвийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Төрж өссөн нутаг, амьдран суугаа газар шороо, өв соёлоо хамгаалж буй иргэдийн хүсэлтийг хүлээн авч Засгийн газар шийдвэрлэж буйд баяртай байна.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мвт байгаа. Тэгвэл одоо байгаа хэрэглээнээс 3 дахин их хүчин чадалтай 90 мвт-ын, баруун бүсийг ногоон эрчим хүчээр зуун зуун жил хангах “Эрдэнэбүрэнгийн УЦС” барих бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтын ажил удахгүй эхлэх юм.