
2023.10.23
Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ
Бүс ба Замын үеэр Монгол Хятадын төрийн тэргүүн нар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамтаар тус төслийн гүйцэтгэгч "POWER CHINA" компанийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр,
- Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд танилцуулах
- Бүтээн байгуулалтын ажилд эн тэргүүнд орон нутгийн ААН, иргэдийг оролцуулах
Тус төслийн хүрээнд гарч буй зардал бүхэн Ховдчууд, баруун аймгийнханд орлого болж очих ёстойг санууллаа.