2021.12.10

С.Бямбацогт: Орон нутгийн удирдлагууд төрийн бодлого, шийдвэрт өөрчлөлт оруулж, захирамж гаргах нь эрхзүйн хүрээнд боломжтой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.10/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Асуултыг сайдаас биш үнэлгээ хийсэн компаниас асууна. Би Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн иргэдтэй уулзсан. Байгаль орчны үнэлгээг хийхдээ улсаас тодорхой хэмжээний төсөв гаргуулж хийдэг. Ингэхдээ байгаль орчны үнэлгээний тухай хуулиараа иргэдэд ойлгуулах, таниулах, мэдээллээр хангах тэдний саналыг авах үүрэгтэй. Энэ үүрэг хангалтгүй байна. Тийм ч учраас эсэргүүцээд байна уу? Эсвэл янз бүрийн сонирхлыг асуудал байна уу? 

Мэдээлэл дутуу байна уу? Мэдээлэл өгөөгүй асуудал их яригдаж байна. Иргэдтэй хэдэн удаа уулзсан бэ? Ямар мэдээлэл өгсөн бэ? 9,7 тэрбум төгрөг гэж яригдаад байна. Энэ мөнгөнөөс хэд нь тэр өрхүүдэд хуваарилагдах вэ? Ойролцоо баримжаа тоо байх ёстой. Зардлаа гаргасан учраас энэ тоо гарсан бэ? Үнэлгээний компани хэдэн төгрөгний гэрээ хийж энэ үнэлгээг гаргасан бэ? Хангалттай их мөнгө автчихаад хангалтгүй муу ажил хийчхээд түүнээс болж иргэд мэдээлэлгүйгээс болж асуудал үүсээд байна уу? 

Өмнөговь сумын иргэдийн хурал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зогсоох шийдвэр гаргасан байсан. Энэ шийдвэр эрхзүйн хувьд чадамж байгаа юу? Төрийн бодлогыг хэрэгжүүлэх газар биш юм уу? Энэ ямар хариуцлага хүлээлгэх вэ? 

Түүний асуултад ажлын хэсэг асуултад хариулав.