2022.05.12
Б.Энхбаяр: Далайн тухай хуулийн өөрчлөлт Үндсэн хуульд нийцэж байгаа юу?
УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа
УИХ-ын гишүүн Б. Энхбаяр:
Далайд гарцгүй улс Далай ашиглалтын тухай хууль ярьж байна гэж иргэд сонгогчид гайхаж байж магадгүй. Манай улс далайд өөрийн улсын далбааг ашиглуулж жилд 2 тэрбум төгрөг олдог. Үүнтэй холбоотой төслийн 6.2-т заал бий, үүнийг УИХ-ын дарга анхаарч чиглэл өгөхийг хүсэж байна. энд далайн захиргаа үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан норматив хэмжээнээс өөртөө үлдээж, захиран зарцуулж,үлдэх эсэхийг ногдол ашиг хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлнэ.
Энэ 6.2-ын заалт бидний зарчмаас өөр байна. Уг нь төр ашиг олвол улсын төсөвтөө нэгтгээд УИХ-аас хаашаа зарцуулахаа шийддэг нэг гинжин урсгалтай. Гэтэл энэ заалтаар ТӨХ болон ЗТЯ энэ 2 тэрбум төгрөгийг эхлээд зарцуулаад дараа нь төсөвт тусгана гэж байна. Энэ бол зарчимгүй асуудал, Үндсэн хуультай нийцэхгүй байна.Ийм маягаар хуулиар зөвшөөрөөд явбал буруу болно. Иймд эцсийн хэлэлцүүлгийн үед УИХ дарга энэ заалтыг ҮХ-д нийцүүлэх чиглэл өгөх нь зөв юм.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn