2021.11.30

Ц.Цэрэнпунцаг: Хуульд өөрчлөлт оруулснаар эдийн засагт ямар үр өгөөж гарах вэ?

Ц.Цэрэнпунцаг:

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.11.30/-нд боллоо. Хурлаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

1999 хууль батлагдсанаас хойш 4000 гаруй онгоц бүртгэгдсэн гэнэ. Нууц биш бол ашиг орлого нь ямар байдаг вэ?

Хуульд өөрчлөлт оруулснаар эдийн засагт ямар үр өгөөж гарах вэ?

Сингапурт төлөөлөгчийн газар нь байдаг юм уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.