2021.11.30

Б.Баттөмөр: Монголын далбааг мандуулсан хөлөг онгоцны тайлан мэдээ ирдэг үү?

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.11.30/-нд боллоо. Хурлаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

2016 оны Аудитын шалгалтаар Далбааны эзэн улсын хяналтын механизмийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан байдаг. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

Далайн захиргаа нь Төрийн өмчит үйлдвэрийн газар хамрагдахгүй байгаа шалтгаан нь хуулийн шинэчлэлээр статус нь яаж өөрчлөгдөж байгаа вэ?

Монголын далбааг мандуулсан хөлөг онгоц далайд явуулсан үйл ажиллагааны тайлан болох тээвэр хийсэн, загас зарсан, Шинжлэх ухааны судалгаа хийсэн мэдээллийг манай улсад ирүүлдэг үү?

Далайн хуулийг Монгол Улсын эдийн засагт ач холбогдол өгөх ямар ямар асуудлыг хөндөж гаргав?

Хөлөг онгоц түрээслэн далайн тээвэрт оролцох ямар боломжууд байна вэ?

Жилийн орлого нь 1.3-1.7 сая доллар гэж ойлгож болох уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.