2021.11.30

Ж.Ганбаатар: Далайн тээвэр хийхдээ яагаад манай улсын далбааг ашигладаг юм бэ?

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.11.30/-нд боллоо. Хурлаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Далайн тээвэр хийхдээ яагаад манай улсын далбааг ашигладаг юм бэ? Энэ нь ямар давуу талтай вэ?

Ямар нэгэн байдлаар тоонд хязгаарлалт тавьдаг уу?

Манай далбааг ашиглаж байсан хөлөг онгоц зөрчил гаргаад, түүнд хариуцлага тооцож байсан тохиолдол байна уу?

Хувийн компаниуд ашиглах боломжтой гэдэг дээр хэн шийдвэр гаргах вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.