2021.11.30
Д.Батлут: Монгол Улсын төрийн далбаатай онгоцонд ямар шаардлага тавьдаг вэ?
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.11.30/-нд боллоо. Хурлаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Далайн тээвэр хийж байгаа Монгол Улсын далбаатай хөлөг онгоц хил зөрчсөн тохиолдолд тээвэрлэгчид ямар хариуцлага тооцох вэ? Эрх зүйн зохицуулалт бий юу?
Монгол Улсын төрийн далбаатай далайд тээвэр хийж байгаа хөлөг онгоцонд ямар шаардлага тавьж, зөвшөөрөл олгодог вэ?
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.