
2022.01.25
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитай уулзлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитай уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн түвшинд бүхий л салбарт хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн Сэлэнгэ аймаг болон Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ХАА-н салбарын хөгжлийн асуудлаар ярилцлаа. Уг санамж бичгийг боловсрол , эрүүл мэнд, ХБИ-ийн нийгэм дэх тэгш оролцоог хангах зэрэг чиглэлээр өргөжүүлэхэд хамтарч ажиллахыг элчин сайдаас хүслээ. Хүсэлтийг хүлээн авч, ажил хэрэг болгохоо элчин сайд илэрхийлэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn