2022.01.18

Ё.Баатарбилэг: Элчин сайдын хийсэн ажлыг байнгын хороогоор хэлэлцэж байх нь зөв

УИХ-ын чуулганы /2022.01.18/-ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Нэр дэвшигчдийг дэмжиж байна. БНСУ-д суух Элчин сайд Э.Сарантогосоос асуулт асууя. БНСУ болон манай орны төрийн өндөр хэмжээний айлчлал хийгдэж, маш их хөгжлийн зээл тусламж яригдаж байсан. Харамсалтай нь тэрхүү зээл тусламж бүтдэггүй. Үүнийг Элчин сайд болох юм бол хэрхэн яаж шийдэх вэ?

Швейцар, Кувейтын хөрөнгө оруулалтыг сайн мэдэхгүй юм. Нэр дэвшигчид үүнийг юу гэж харж байна вэ?

Цаашид татагдаж байгаа элчин сайдын хийсэн ажлыг байнгын хороогоор хэлэлцэж байх нь зөв өө.

Түүний асуултад нэр дэвшигч П.Сэргэлэн, Д.Гэрэлмаа, Э.Сарантогос нар хариуллаа.