"GNSS CORS"-ийн хэрэглээ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын семинар болж байна
"GNSS CORS"-ийн хэрэглээ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах (DRR)" сэдэвт орон зайн чиглэлийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх олон улсын семинар /2022.01.17-20/-нд хооронд цахимаар зохион байгуулагдаж байна.
НҮБ-ын Дэлхийн орон мэдээллийн менежментийн шинжээчдийн хороо (UN-GGIM) болон Японы Орон зайн Мэдээллийн Алба (GSI) нь олон улсын хэмжээнд, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутаг дах гол асуудлууд, сорилтууд, шилдэг туршлагаа хуваалцах зорилгоор энэхүү хурал, семинарыг зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын 140 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Өчигдрийн хурлаар Индонез улс "GNSS"-ийн байнгын ажиллагаатай станцыг хэрхэн цунамиг урьдчилан таамаглахад ашиглах боломжтой талаар, Япон улс “Quasi-Zenith” хиймэл дагуулын системийн талаар танилцууллаа. "QZSS" нь газар хөдлөл, цунами, цаг агаарын анхааруулгыг "GNSS"-ийн хүлээн авагч, иргэдэд гар утасны зурвасаар хүргэдэг болсон талаар дурдлаа.
Өнөөдөр /2022.01.18/ дараах сэдвүүдээр илтгэл тавигдах болно:
-Бангладеш дахь гамшгийн эрсдэлийг бууруулахад GNSS болон орон зайн мэдээллийг ашиглах
-Гамшгийн эрсдэлийг бууруулахад Японы Орон зайн Мэдээллийн Албаны оруулсан хувь нэмэр
-Гамшгийн эрсдэлийг бууруулах GNSS-ийн чадавхи-Тонгагийн туршлага
-GNSS ба түүний гамшгийн менежментийн хэрэглээ-Австралийн хэтийн төлөв
Дараах линк-ээр бүртгүүлэн хамрагдана уу.