2021.12.13
Италийн “Спорт гоол” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Итали Улсын “Спорт гоол” компанийн гүйцэтгэх захирал Марко Шембри болон Италийн хөл бөмбөгийн энтертайнмэнтэр Сван Ритосса нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Спорт гоол” компанитай соёл, урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд хөл бөмбөгийн спортыг өргөжүүлэн хөгжүүлэхэд тус компани арвин туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.