2021.12.06
Н.Учрал: Парламентийн ардчилал бол төрийн залуурыг иргэдийн гарт өгөх сонгодог жишиг
Испани улсын Мадрид хотноо Олон Улсын Парламентын холбооны 143 дэх удаагийн ассамблей хуралдаанд манай улсын парламентийн гишүүд амжилттай оролцсон юм.
ОУ-ын Парламентын холбооны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр сонгогдон ажилладаг УИХ-ын гишүүн Н.Учрал тус хуралдаанд "Төлөөллийн болон Парламентын ардчиллыг орчин үеийн мэдээллийн технологийн тусламжтайгаар хэрхэн нэмэгдүүлж, иргэд нь хууль тогтоох үйл ажиллагаанд бүрэн оролцох боломжоор хангагдаж буй" талаар мэдээлэл өгч, илтгэл танилцууллаа.