ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, хатагтай Регина Рутенбергтэй уулзлаа
2022.01.14

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, хатагтай Регина Рутенбергтэй уулзлаа

Уулзалтаар Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн статусын талаар нухацтай ярилцаж, мэргэжлийн боловсрол олгох Мастерийн хөтөлбөр эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль анх 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн статустай байгуулагдаж 2015 онд Их сургууль болж өөрчлөгдсөн төрийн өмчийн их сургууль бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд 290 гаруй оюутан суралцаж байна.

Уулзалтын үеэр хатагтай Регина Рутенберг Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг Азийн бүсийн технологийн тэргүүлэгч сургууль болгохыг эрмэлздэг гэдгээ илэрхийлж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Л.Энх-Амгалан сайдад Хархорум хотын 800 жилийн ой, Монгол-Германы Хархорум дахь археологийн судалгааны 20 жилийн ойг тохиолдуулан судалгааны ажил, үр дүн, ололт амжилтыг өгүүлсэн “Хархорум ” номын дээжийг дурсгал болгон бэлэглэлээ.