
2021.09.28
Боловсролын үйл ажиллагаанд нэн чухал сургалтын тоног төхөөрөмж бэлэглэлээ
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын санаачлагаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 300 сая орчим төгрөгөөр боловсролын үйл ажиллагаанд нэн чухал шаардлагатай, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, эд хогшлын багцыг тойргийнх нь ЕБС-д бэлэглэлээ.
Нийт дөрвөн багцын эхний багц болох 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг Ноён, Сэврэй, Цогтцэций сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд гардуулж өглөө.
Эдгээр тоног төхөөрөмж нь принтер /өнгөт, хар/, проектор, сканнер, ухаалаг дэлгэц, Мэдээлэл зүйн иж бүрэн кабинет компьютерүүд, Технологийн кабинет /оёдлын машин, уурын индүү, токарийн машин/, мөн даралтат хөгжим, угаалгын машин, тоос сорогч зэрэг тоног төхөөрөмжүүд юм.