Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье
2021.09.06

Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан элсэлтийн ерөнхий шалгалттай холбогдуулан өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр "ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын дүнд итгэхгүй байгаа бол гомдол гаргаж болно. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрд дүгнэлт хийнэ, алдаагаа засна" хэмээн бичжээ. 

Мөн "Суралцагчдын шалгалт өгсөн хуудсыг дугтуйнд битүүмжлэн Тагнуулын ерөнхий газарт хадгалдаг. Шалгалт өгсөн хүүхэд эцэг эхтэйгээ хамт очоод тухайн хуудсаа аваад машинаар уншиж гаргасан шалгалтын дүнтэй харьцуулж үзэх боломжтой. 

Цаашдаа шалгалт авдаг 10 хичээлийг эргэж харах болон хичээл тус бүр дээр ангилал тогтоох шаардлагатай гэж харж байгаа. Математик болон бизнесийн удирдлагаар сурах хоёр өөр хүүхэд нэг түвшний шалгалт өгөх нь шударга бус байгаа учраас суралцах мэргэжлээсээ хамаараад 1-3 түвшинтэй байлгах асуудал яригдаж байна" гэдгийг хэллээ.