Налайх, Багануур, Багахангай дүүргийн багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ
2021.09.07

Налайх, Багануур, Багахангай дүүргийн багш нартай хийсэн уулзалтынхаа үеэр үндсэн гурван сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОНЦЛОГ:

  • Багш нар болон 12-оос дээш настай сурагчдын 90 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
  • Танхимын ба танхимын бус сургалт хосолсон хэлбэрээр үргэлжилнэ. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг.
  • Хоцрогдол арилгах цогц төлөвлөгөө хэрэгжинэ. Энэ төлөвлөгөө эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван үе шаттай.
  • Энэ хичээлийн жилд 150 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллана. 4 хүүхэд тутмын 1 нь ганцаарддаг, 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах шаардлагатай гэсэн судалгаа бий.
  • Үдийн хоол хөтөлбөр энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Сурагчдын 70 орчим хувь нь өглөө сургуульдаа цайгаа уухгүй ирдэг.
  • Орон нутгийн боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг шинэчилж орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.
  • Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана.

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ:

  • Удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлж, шатлан дэвших боломжийг бүрдүүлнэ. Улс төрөөс хараат байдлыг хална.
  • Боловсролын тэгш бус байдлыг арилгана. Хот, хөдөө, хувийн төрийн гээд ялгаатай байдал шат бүрд бий.
  • Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоог сайжруулна. Бид энэ хичээлийн жилээс гарааны оношилгоо хийнэ.
  • Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг ажлын ачаалал, нийгмийн хамгаалалтай нь уялдуулан шинэ шатанд гаргана.
  • Цахим шилжилтийг идэвхжүүлж, хосолмол сургалт явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Монголын анхны цахим сургуулийг байгуулж байна.
  • Багш нарыг бэлдэх, ажлын байран дээрээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлнэ.
  • Өнгөрсөн хугацаанд боловсролын байгууллагын хүртээмжийг сайжруулах чиглэлд ажилласаар ирсэн бол одоо чанарт онцгой анхаарна.
  • Боловсролын байгууллагыг хагас бие даасан санхүүгийн тогтолцоонд шилжүүлнэ.
  • Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг өөрчилнө.
  • Сургуулийн бүтэц, байршил хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтооно.
  • Сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгоно.

АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

  • Багануур дүүрэгт шинээр байгуулагдсан насан туршийн боловсролын жишиг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийнэ.
  • Сургуулийн орчны интернэтийн хурдыг 3 дахин нэмнэ. Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай шийднэ.
  • Багануур дүүргийн 3 дугаар хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг дуусгана.
  • Голомт цогцолборын өргөтгөлийн барилгыг дуусгана.
  • Налайх дүүрэгт царцсан цэцэрлэгийн барилгыг дуусгана.
  • Багахангай дүүргийн дотуур байр, сургуулийн барилгын асуудлыг судална.