2021.09.07
Багануур дүүргийн багш нарын уулзалт боллоо
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүрэгт ажиллав.
Тус дүүрэг нь 2020-2021 оны хичээлийн жилийг ерөнхий боловсролын 4 сургууль, 1 насан туршийн боловсролын төв, 1 мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 465 багш, ажилтан, 6567 сурагчтайгаар эхлүүлж байна. Харин энэ хичээлийн жилд 10 цэцэрлэгт 356 багш ажилтан, 2060 хүүхэд суралцаж байна.
Тус дүүргийн багш сурагчид ЭЕШ-д амжилттай оролцсоор ирсэн бөгөөд энэ жил 4-т эрэмбэлэгджээ. Сурагчид байгалийн ухааны хичээлүүдээр илүү амжилт гаргадаг байна. ЭЕШ-д амжилт үзүүлж 750-аас дээш оноо авсан багш сурагчдыг 400|400 хөтөлбөрийн хүрээнд урамшуулдаг байна. Цаашид зөвхөн багш, сурагчийг биш заах аргын нэгдлийг нь урамшуулдаг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.