“Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн хэлэлцүүлэг амжилттай боллоо
2021.09.24

“Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн хэлэлцүүлэг амжилттай боллоо

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы үүсгэн байгуулсан Балжиннямын Баярсайхан сангаас Завхан аймагт олон ажил хийж хэрэгжүүлдэг билээ.

Балжиннямын Баярсайхан сангаас зохион байгуулсан “ИРГЭНИЙ ЁС ЗҮЙН БОЛОВСРОЛ” хичээлийн сургалтын хөтөлбөр хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Завхан аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын хамт олон, 24 сумын ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан багш нар оролцсон юм. “Иргэний ёс зүйн боловсрол”хэлэлцүүлгийг Монгол Улсын Зөвлөх багш, Иргэний Ёс Зүйн Боловсрол хичээлийн үндэсний сургагч Я.Отгонбат багш удирдан явууллаа.

Эрдэм боловсролтой, чин хандлагатай, эх оронч, ЁС ЗҮЙТЭЙ, сайн зан чанартай Монгол иргэн бэлтгэхэд улс даяар хэрэгжиж байгаа Иргэний ёс зүйн боловсрол хичээл чухал ач холбогдолтой бөгөөд уг хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, хамрах хүрээ нэн чухал юм.