УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилсан Англи хэлний түвшин ахиулах сургалт амжилттай зохиогдлоо
2021.09.17

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилсан Англи хэлний түвшин ахиулах сургалт амжилттай зохиогдлоо

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, Австрали улстай хамтарсан Англи хэлний мэдлэгийн түвшинг ахиулах 3 сарын онлайн сургалт явагдсан.

Уг сургалтыг Австрали улсын Мелборн хотын олон улсын мэргэшсэн англи хэлний багш Guenter Brook удирдан явуулжээ.

Хөл хориотой хүнд цаг үед багш нарт оюуны том хөрөнгө оруулалт хийж, сургалтад хамрагдах боломжийг олгосон УИХ- ын гишүүн Балжиннямын Баярсайхан багш нарт батламжийг нь гардууллаа. 

Багш нарын ур чадварт хөрөнгө оруулалт хийж, англи хэлний чанартай сургалтанд хамрагдсан багш нар УИХ-ын гишүүн Б.Баярсайханд талархсанаа илэрхийлсэн юм.