2021.06.29

Б.Баярсайхан: Кино урлагийн зөвлөлийн гишүүнийг шалгаруулахад анхаарах нь зүйтэй

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.29/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Уг хуулийн төсөл их чамбай боловсруулж, сайн хууль болж байгаа. Дэд ажлын хэсэгт талархаж байна. Надад санал байна. 

1. Үндэсний зөвлөлд хувь уран бүтээлч мэргэжлийн төрийн бус байгууллагаар дамжихгүй орж ирвэл хэн ч өөрийн нэрийг дэвшүүлэх боломжтой байна. Тиймээс мэргэжлийн ТББ-аар дамжуулан уран бүтээлчид энэхүү зөвлөлдөө орж ирэх нь чухал. Тиймээс уг хуулийн 9.3, 9.4 дүгээр заалтанд гүйцээн боловсруулах саналаа зөв болгон батлуулах нь зүйтэй.

2. Зарчмын зөрүүтэй санал байна. Хуулийн төслийн 17.1, 17.2 дахь хэсгийн ...хүртэлх гэснийг хасах саналтай байна. Уг заалтыг дэмжиж өгнө үү? Учир нь ..хүртэлх гэснээрээ батлагдвал Үндэсний зөвлөлд маргаантай асуудал үүсэхээр харагдаж байгаа юм. Тиймээс энэ ...хүртэлх гэдэг үгийг хасч, 30 хувиар тогтоох гэснийг дэмжиж өгнө үү? "

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn