2021.06.24

Ц.Цэрэнпунцаг. Төрөөс кино уран бүтээлд санхүүжилт өгөхөөр эргээд цензур бий болох магадлалтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төсөлтнй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

"Кино урлагийг дэмжих тухай хуулиар төсвөөс кино бүтээлд хөрөнгө оруулалт хийх юм байна. Тийм бол бусад сайн контент үйлдвэрлэгчид их байна. ТВ-үүд байна. Мөн бусад бизнесийн бүтээл тэр дундаа олон аппликейш, программ бичиж байгаа хүмүүсийг яах гэж байна вэ? Энэ тухай хууль тусгагдсан уу?

Төр хөрөнгөө өгөхөөр араас нь хийж байгаа ажлыг хянах шаардлага гарна. Үүнийгээ дагаад уран бүтээлийг цензурдэх асуудал үүсэх үү? Урлагт төрийн цензур ороод ирэх сөрөг тал харагдаад байна.

Эх үүсвэрийн хувьд Кино урлагийг дэмжих сан байгуулах нь. Төсвөөсөө гадна олон сан байгуулж төсвөө эвдэж байна гэж яриад байдаг. Энэ нэгээр нэмэгдэх юм биш үү?

Сангаас зээл өгөөд кино бүтээлийн эргэлтээс буцаагаад төлнө гэхээр эргэлт байхгүй тохиолдол үүсвэл яах вэ?

ЖДҮ-ийг дэмжих сан бол 300 тэрбум өмнөх зээлийн төлөлтөөс орж ирнэ гэж хүлээгээд байж байгаа. Яг үүн шиг асуудал үүсэхгүй юу?"

Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn