2020.10.08

Ц.Даваасүрэн: Нийгмийг зөв соён гэгээрүүлье гэвэл кино урлаг чухал юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

"Нийгмийг зөв соён гэгээрүүлье гэвэл кино урлаг чухал юм. Хөдөлмөрөөрөө улс орноо авч явдаг, эх оронч хүмүүжлээр иргэдээ хүмүүжүүлэх хүчирхэг Монгол улсыг байгуулах нь маш чухал юм. Тийм учраас кино урлаг нийгмийг зөв чиглэл, зөв Монгол хүнийг бий болгоход их чухал үүрэг гүйцэтгэнэ. Бас буруу явбал эвгүй болно. Хар тамхинд идэгдсэн Монгол болохоос бид ийм маягаар хамгаална. Хар тамхи, ядуурал гээд зүйлс гадны киноноос орж ирж байгаа. Тийм учраас өөрсдийн гэсэн кино урлаг, соёлыг төлөвшүүлдэг бүтэц, уламжлалтай байх. Үүнийгээ сэргээж аваад явах хэрэгтэй. Бид нарыг бага байхад өвөө, эмээ нар орой хүүхдүүдтэйгээ цуг суугаад буруу зөвийг зааж өгдөг байсан. Харин одоо өвөө, эмээ нар хүүхдүүдтэйгээ Солонгос кино үзээд суудаг болсон байна. Энэ бүгдийг бид өөрчлөх хэрэгтэй.  Нийгмийн шаардлага байгаа учраас буцааж, цаг алдах хэрэггүй. Тиймээс хуулийн төслийг хэлэлцээд гаргах саналтай байна."