2021.06.24
Б.Баярсайхан: Кино бол эдийн засгийн боломжоос гадна соён гэгээрүүлэх маш том зэвсэг
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтнй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Кино урлагийг дэмжих тухай хууль нь 3 Засгийн газрыг дамжиж, 4 ажлын хэсгийн хооронд хэлэлцэгдэж байгаа хууль юм. Гэхдээ одоогийн ажлын хэсэг маш чамбай ажилласан. Боломжийн хууль болж байна гэж ажлын хэсгийн гишүүний хувьд үзэж байгаа. Дэд ажлын хэсгийг ахалж ажилласан Соёлын сайд Ч.Номин, ажлын хэсэгт багтсан кино уран бүтээлчид, сэтгэл зүрхээ зориулж ажилласан хүмүүст талархал илэрхийлье.
Кино бол эдийн засгийн томоохон боломжоос гадна соён гэгээрүүлэх маш том зэвсэг. Тиймээс бүх улс орнууд соёлын зөөлөн бодлогоо киногоор дамжуулан хийж, бусад улс оронд нөлөөлөх, улс орон, үндэстнээ сурталчлах ажлыг ул орон болгон чухалчилж байна.
Өнөөдрийг хүртэл кино уран бүтээлчид өөрсдийн бор зүрх, хүсэл мөрөөдлөөр санхүү, боломж нөхцөлийн хувьд кино урлагаа хөгжүүлж ирсэн. УИХ-ын гишүүдээс хүсэхэд уг хуулийг дэмжээрэй. Энэ хуулиар олон улсын уран бүтээлчид ирээд Монгол Улсад кино хийх боломжтой болгосон, киноны тухай хуультай улс орнуудын жишигт хүрсэн сайн хууль болсон гэж үзэж байгаа.
Хууль батлагдсанаар бидний төдий тоож, үнэлдэггүй байсан салбар дэлхийд улсаа сурталчлах, түүхээ дэлхийд таниулах, улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхэд томоох хувь нэмрээ өгсөн хууль болох юм."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn