2021.05.14

С.Ганбаатар: Сү.Батболдыг тусгай хяналтын дэд хорооноос хасах хүсэлтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.14\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. “Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

"Монголчууд Оюутолгойн асуудал дээр хүчирхэг байр сууриа илэрхийлж буй нь том давуу тал юм. Өнгөрсөн хэд хоногт Х.Нямбаатар сайд болон зарим гишүүд  сайн ажилласны үр дүнд сөрөг нэхэмжлэлийг Олон Улсын зургаан шүүхэд гаргалаа.

Мөн тус гэрээ асар их хохирол учруулж, бид ноогдол аашиг авахгүй өртэй үлдэж байгаа нь Сү.Батболдын буруу гэж үзэж байна.  Биднийг төлөөлж гарын үсэг зурахдаа дайсны талд урвасан юм. Энэ асуудлаар яагаад ярихгүй байна вэ?

Засгийн газар Сү.Батболдыг буруутай гэсний үндсэн дээр таван улсын шүүхэд явууллаа. Түүнчлэн Сү.Батболдыг тусгай хяналтын дэд хорооноос хасах хүсэлтэй байна? Уг хэрэгтэй холбогдуулан албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирээгүй.

Тэрбээр ард түмний эрх ашгийг бусадтай нийлж хохироосон гэж би  үзэж байгаа. Яагаад намаасаа явуулахгүый баайна вэ? Хариуцлага тооцсон албан бичигт хариуг хэзээ өгөх вэ?