УИХ-ын өнөөдрийн \2021.05.14\ чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"2007-2008 онд Оюутолгойн орд болон төслийн талаар яригдаж буй асуудалд засгийн газрыг барьж байсан хоёр сайд, өнгөрсөн он жилүүдэд өөрчлөлтүүд хийсэн.
Түүнчлэн баялагаа эзэмшиж буй улс орон өрөнд байгаа асуудлыг яриад байгаа билээ. Үүнтэй холбоотойгор өрөнд оруулж буй тус гэрээг эсэргүүцэж байна. Жишээлбэл луйврын 22 тэрбум төгрөг 2050 онд үлдэх шинжтэй байгаа юм.
Дубайн гэрээг хүчингүй болгох нэрийн доор 2,3 тэрбум доллар авахаар боллоо. Харин засгийн газар шуурхай арга хэмжээ авч 2,3 тэрбум төгрөгийн өрөнд орохоос зайлс хийж чадсан гэж харж байна.
Хөрөнгийн зардалтай холбоотой асуултад хариулна уу? 5,1 тэрбум долларийн хөрөнгө оруулалт хийсэн боловч 14,7 тэрбум төгрөгийн өртэй болж зардлын хэтрэлт үүсч байна. Үүнийг хэрхэн яаж тооцож байна вэ?
Тиймээс зардлын хэтрэлтийг онцгой анхаарах хэрэгтэй байна. Далд уурхайн зардлын хэтрэлт 1 тэрбум 259 сая доллар байсан бол одоогийн байдлаар 7 тэрбум 205,3 сая доллар хүрсэн байна. Ингэснээр 30%-аар нэмэгдэн өссөөр байна.