2021.05.14

С.Бямбацогт: Тавантолгой цахилгаан станц барих, Оюутолгой эрчим хүчийг дотоодоос хангах үүрэгтэй

УИХ-ын өнөөдрийн \2021.05.14\ чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүнээс Ерөнхий сайдад хандан “УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

"Сайн эсвэл муу гэрээ хийгдэж,  иргэдийн эрх ашиг хохирсон гэж ярьдаг. Тиймээс иргэдэд зөв буруу биш эсэх талаар мэдээлэл өгөх ёстой бөгөөд Оюу Толгойн гэрээ ашиггүй гэж үзэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангах шаардлага их байгаатай холбоотой УИХ-ын гишүүд санал асуулга тависан билээ.

Түүнчлэн тодорхой хэдэн асуулт асууя. Өнөөдрийн хэмжээнд Оюу Толгой ордоос хэдэн тонн зэсийн баяжмал, биет хэмжээ болон мөнгө дүнгээр гарч байна вэ?

Мөн Эрдэнэтээс хэдэн тонн зэсийн баяжмал биет хэмжээ болон мөнгөн дүнгээр гарч байна вэ?

 Улсын төсөвт татвар хураамж төлбөр байдлаар 2020 онд Эрдэнэт, Оюу Толгой хоёроос хэдэн төгрөгний төсөв орсон бэ? Миний сонссоноор Эрдэнэтээс  нэг Их Наяд гэж байсан.

Оюу толгойн гэрээг анх хэлэлцэж байх үед нийт үр өгөөжийн 71%-ийг Монголчууд, 29%-ийг гадны хөрөнгө оруулагч буюу Оюу Толгой хүртэнэ гэж байсан. Бодит нөхцөл байдал дээр ямар байр суурьтай байна вэ?

2050 онд 22 тэрбум долларын өрөнд орж үр өгөөжөө авч чадахгүй байдалд хүрнэ гэсэн. Энэ үнэн үү, эсвэл худал уу?

Эрчим хүчний төлбөрийг БНХАУ-д олон сая доллар төлж байна.  Таван-Толгой цахилгаан станц барих, Оюу Толгой эрчим хүчийг дотоодоос хангах үүрэгтэй. Энэ үйл ажиллагаа яагаад явагдахгүй байна вэ?

Эрчим хүчний төлбөрт хэдэн долларийг гадагшаа алдаж байна вэ?

Мөн Дубайн гэрээий асуудал яригдаж байгаатай холбоотойгоор тус гэрээг цуцлахаар болсон уу?

Энэ тал дээр хөрөнгө оруулагч талтай уулзахдаа тодорхой ямар асуудлууд яригдсан бэ?

Хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар ямар бодитой үр дүн гарч байна вэ? Үр дүн гаргахын тулд бид яах ёстой вэ?

Зэс хайлуулах үйлдвэр байгуулж, цэвэр зэсийг гаргаснаар нэмүү өртөг болон олн мяган ажлын байр бий болно. Зэс хайлуулах үйлдвэр хэзээ байгуулах вэ?

Маш тодорхой хариулт авах хүсэлтэй байна.

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд  Х.Нямбаатар хариуллаа.